burenzaya

зочид буудал, аялал жуулчлал

Үйлчилгээний маркетинг

Төлөвлөгөө

I-р бүлэг: Маркетингийн онол арга зүй

1.1 Үйлчилгээний маркетингийн тухай ойлголт

1.2 Үйлчилгээнд маркетингийн гүйцэтгэх үүрэг

II-р бүлэг: “Баянгол зочид буудал”-ын үйлчилээний судалгаа

2.1 Дэлхийн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал

2.2 Зочид буудлын зах зээлийн түүхэн хөгжил

2.3 Баянгол зочид буудлын танилцуулга

2.4 Баянгол зочид буудлын эдийн засгийн үзүүлэлтүүд

2.5 Баянгол зочид буудлын үйлчилгээний өрсөлдөгчийн судалгаа

2.6 Баянгол зочид буудлын үйлчилгээний хэрэглэгчийн судалгаа

2.7 Нөхцөл байдлын шинжилгээ

III-р бүлэг: “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал, шйидвэрлэх арга зам

3.3 “Баянгол зочид буудал”-д тулгамдаж буй асуудал

3.4 Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам

Дүгнэлт, санал

Ашигласан материал

Хавсралт


1.1. Үйлчилгээний маркетингийн тухай ойлголт

Үйлчилгээний маркетингийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрэгжүүлэх, судлах нь зайлшгүй чухал асуудлуудын нэг болоод байна. Өнөөдөр үйлчилгээний бүхий л хүрээнд, түүнчлэн ашгийн бус байгууллагуудад /сүм хийд, эмнэлэг, засгийн газрын үйлчилгээний газар/ маркетингийн хэрэгцээ их байгаа.

Олон судлаач эрдэмтэд үйлчилгээний мөн чанарын талаар тодорхойлолт гаргасан боловч өнөөг хүртэл бүгдэд зөвшөөрөгдсөн нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй. Эрдэмтэд дараах тодорхойлолтыг илүүд үзсэн:

“Үйлчилгээ нь бодит бус шинж чанартай бөгөөд үйлчлүүлэгч, эсвэл тэдний эзэмшилд байгаа өмч хөрөнгөтэй харьцдаг, өмчлөлийн шилжилтийг бий болгодоггүй үйл ажиллагаа юм”.

Үйлчилгээ гэдэгт үйлдвэрлэлийн эцсийн үр дүн нь материаллаг зүйлс болон байгууламж биш, харин үйлдвэрлэгдсэн даруйдаа хэрэглэгдэж худалдан авагчийн сонирхлыг хангах, биет бус хэлбэрээр илрэх үнэт зүйлсийг бий болгож байдаг эдийн засгийн бүх үйл ажиллагаа хамрагдана.

Үйлчилгээг бүтээгдэхүүнтэй харьцуулбал үл үзэгдэх шинжтэй бол бүтээгдэхүүнийг үйлчилгээтэй харьцуулбал биет шинжтэй байдаг.

Үйлчилгээний зах зээл нь үйлчилгээний байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхойлж байдаг. Нөгөө талаас үйлчилгээний байгууллага нь өөрийн үйлдвэрлэл арилжааны үйл ажиллагаа, реклам сурталчилгаагаар дамжуулан үйлчилгээний зах зээлд тодорхой нөлөө үзүүлж байдаг.

Үйлчилгээний ангилал, төрөл

Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа өнөө үед уламжлалт үйлчилгээний зэрэгцээгээр шинэлэг болон нэн шинэлэг үйлчилгээний төрөл хэлбэрүүд үйлчилгээний зах зээлийг өргөтгөн тэлсээр байна.

Үйлчилгээг хамрагдах үйлдвэрлэлийн салбараар нь доорхи байдлаар ангилна.

- Жижиглэн ба бөөний худалдаа

- Тээвэр, хуваарилалтын үйл ажиллагаа

- Банк, даатгалын үйлчилгээ

- Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

- Холбоо харилцаа, мэдээллийн үйлчилгээ

- Засгийн газар, батлан хамгаалах, олон нийтийн үйл ажиллагаа

- Эрүүл мэндийн үйлчилгээ

- Бизнесийн, төрийн болон хувийн үйлчилгээ

- Амралт сувилал, зочид буудлын үйлчилгээ

- Боловсролын үйлчилгээ

- Ашгийн бус болон бусад байгууллагын үйлчилгээ

1.2. Үйлчилгээнд маркетингийн гүйцэтгэх үүрэг

Орчин үед өрсөлдөөн улам хүчтэй, идэвхитэй болж үйлчилгээний зах зээлийн хөдөлгөх хүч өөрчлөгдсөөр байна. Тиймээс маркетинг нь үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөний талбарт үйлчилгээний байгуулгуудын ололт ,дутагдлын гол хүчин зүйл нэгэнт болжээ.

Маркетинг нь байгууллагын нөөцөд тохирсон зорилтот зах зээлийн хэрэгцээг илрүүлэх, таньж мэдэх, хангах, урамшуулах үйл ажиллагаа тул үйлчилгээний байгууллагын нөөцийг зах зээлийн эрэлт хэрэгцээг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

Маркетинг нь компаний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээ болон өрсөлдөгчийн үйл ажиллагааны хоорондын динамик хөдөлгөөн ,харилцаа холбоог зохицуулж байдаг.

Үйлчилгээний байгууллагын тухайд маркетингийн үүргийн хүрээнд доорх гурван асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.

1. Маркетингийн хольц - Энэ нь үйлчилгээний байгууллагын хөтөлбөрийн хамгийн гол ач холбогдол бүхий дотоод элемент буюу бүрэлдэхүүн хэсгүүд болно.

2. Зах зээлийн хүч - Энэ нь байгууллагын маркетингийн үйл ажиллагаатай холбоотой гадаад боломж ба аюулууд юм.

3. Уялдуулах процесс - Энэ нь зах зээлийн хүчинд (аюул ба боломж) маркетингийн хольц болон дотоод бодлогыг уялдуулах стратегтийн ач холбогдол бүхий менежментийн процесс юм. Эдгээрийг хэр зэрэг уялдууллахаас үйлчилгээний байгууллагын маркетингийн үүрэг хамаарна.


Маркетингийн хольц бол маркетингийн олон түгээмэл үзэл баримтлалын нэг нь юм. Уламжлал ёсоор маркетингийн хольц нь ‘4ПИ’ (4P) гэж нэрлэгддэг дөрвөн гол бүрэлдэхүүнтэй .Үүнд:

- Бүтээгдэхүүн –Зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүн ,үйлчилгээ

- Үнэ –Бүтээгдэхүүн ,үйлчилгээний борлуулалтын үнэ

- Идэвхижүүлэлт-Бүтээгдэхүүн ,үйлчилгээний маркетингийн багтаасан харилцааны программ

- Хуваарилалтын суваг-Компаний бүтээгдэхүүн ,үйлчилгээний оновчтой ,үр ашигтай хуваарилалт

Маркетингийн зорилго нь нэг талаас байгууллагын дотоодод менежерээр хянагдах маркетингийн хольцын элементүүд ,нөгөө талаас гадаад орчны зах зээлийн хянагдахгүй хүчин зүйлийг зөв тогтооход оршино.

Маркетингийн хөтөлбөрийн амжилт олох нөхцөл нь гадаад орчны зэрэгцээ байгууллагын дотоод боломж хоёрын уялдаанаас хамаарна .Үйлчилгээний салбарт илүү тод илэрнэ.

Өнөө үед маш хурдацтай өөрчлөгдөж ,бизнесийн үйл ажиллагаанд зах зээлийн аюул, боломжийн аль алиныг нь бий болгож байна. Тиймээс маркетингийн удирдлагууд гадаад орчинг тогтмол ажиглах мөн зах зээлийн боломжийг илүү сайн уялдуулах маркетингийн хольцыг сонгоход анхаарах нь чухал юм.


2.1. Дэлхийн үйлчилгээний салбарын өнөөгийн байдал

ДНБ-ний бүрэлдэхүүн, хувь, 2007он Хүснэгт 1

Хөдөө аж ахуй

Аж үйлдвэр

Үйлчилгээ

НИЙТ

4.0%

32.0%

64.0%

АНУ

0.9%

20.6%

78.5%

Япон

1.5%

25.3%

73.3%

Герман

0.9%

29.6%

69.5%

Монгол

18.8%

40.4%

40.8%

Хятад

11.7%

49.2%

39.1%

Вьетнам

19.4%

42.3%

38.3%

Индонез

12.4%

47.7%

39.9%

Тайланд

10.8%

45.3%

43.8%

Малайз

8.6%

47.8%

43.6%

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд үйлчилгээний салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байдаг.

Үйлчилгээний бизнес хөгжихийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо улам бүх нэмэгдэж байна. Дэлхийн хөгжингүй орны хүмүүсийн хувийн хэмжээнд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ өсөн нэмэгдэж, хүмүүс орлогынхоо дийлэнх хэсгийг аялал жуулчлал, ресторан, баар цэнгээни йгазар зарцуулах болсон.

Дэлхийн ажил эрхлэгчдийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажиллаж байга бөгөөд түүний дотор худалдаа болон тээврийн салбарт илүү ажилладаг.

Ажиллах хүчний салбарт эзлэх байр суурь, 2008он Хүснэгт 2

Хөдөө аж ахуй

Үйлдвэрлэл

Үйлчилгээ

Нийт ажилчидын тоо. Сая

Ажилгүйдлийн түвшин

АНУ

0.84

27.48

71.68

179.16

6.12

Япон

5.52

33.36

61.12

79.68

5.16

Англи

1.8

22.92

75.28

36.084

5.64

Герман

3.36

40.08

56.56

51.984

13.92

Хятад

58.8

26.4

14.8

949.68

5.04

Монгол

50.4

12

37.6

1.7376

8.04

График 2

2.2. Дэлхийн зочид буудлын зах зээлийн түүхэн хөгжил

Зочид буудал нь анх Эртний Ромын үеэс үүссэн гэж үздэг. Энэ үед Азид худалдааны замын дагуу жинчид худалдаачдад зориулсан дэн буудал байгуулсан. Дэн буудал нь нийгмийн аль ч давхаргын хүмүүст ялгаваргүй үйлчилдэг, арилжааны бус зориулалттай байсан.

Орчин үед олон улсын зочид буудлуудын холбооноос гаргасан мэдээгээр эдүгээ дэлхий дээр нийт 11333199 зочны өрөө бүхий 307683 зочид буудал байдаг гэж бүртгэгдсэн. Зочид буудлын салбарт нийтдээ 11.3 сая хүн ажиллаж байна. Статистикийн мэдээгээр дэлхийн зочид буудлын өрөөний дундаж ашиглалт 67.7% байдаг ажээ.

Зочид буудлын төрөл ангилал

Зочид буудлыг хүчин чадал, байршил, үйлчилгээ, үнэ, хэрэглэгч, тохижилт, удирдлага гэсэн үндсэн үзүүлэлтээр дараах хэв маягийн ангилалд хуваана.

- Люкс буюу дээд ангилалын зочид буудал

- Стандарт ангилалын зочид буудал

- Апартамент /өөртөө үйлчлэх/ ангилалын зочид буудал

- Мотель /тээврийн/ ангилалын зочид буудал

- Энгийн зочид буудал

- “Ор+өглөөний хоол” дэн буудал

- Амралт, сувилалын зочид буудал

- Түрээсийн зочид буудал

- Албан байгууллагын зочид буудал

2.3. Баянгол зочид буудлын танилцуулга

Баянгол зочид буудал нь 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс үүд хаалгаа нээн үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш 46 жил болоод байгаа бөгөөд Монголын томоохон гурван зочид буудлын нэг болж чадсан юм. Монголд анх удаа зочид буудлын МЕНЕЖМЕНТ-ийн гэрээг нэвтрүүлсэн нь Монголын зах зээлд хийсэн томоохон хувь нэмэр болж чадсан юм. Олон жилийн дадлага туршлага уг байгууллага нь дотооддоо олон жуулчны, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаад байна. Үүнд:

1. 50 гаруй жуулчны байгууллага

2. 100 гаруй гадаад дотоодын бизнесийн байгууллага

3. 10-аад элчин сайдын яамтай гэрээгээр хамтран ажилладаг байна.

Зочид буудлын салбарт өрсөлдөөн хүчтэй болсон өнөөгийн нөхцөлд шинэ дизайн, шинэлэг орчиноос гадна үйлчилгээ, үйлчилгээний өндөр түвшин, хоолны нэр төрөл, үнэ тарифийн зөв бодлого, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, мэргэшсэн ажиллагсад гээд олон зүйлсийг өөрчилж, хүрсэн түвшиндээ зогсох бус байнга урагшлах нь өнөөгийн зочид буудлын бизнест амжилт олохын үндэс билээ.

Хувьцаат компани болсоноос хойш Баянгол зочид буудал Герман, Япон, Их Британ, Сингапур, Гонконг зэрэг улсын аялал жуулчлалын сурталчилгааны төвүүдтэй холбоотой ажилснаар үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэглэхэд нөлөөлсөн.

Баянгол зочид буудлын албадууд


v Захиргааны алба

v Санхүүгийн алба

v Худалдаа маркетингийн алба

v Буудлыг алба

v Ресторны алба

v Инженер техиникийн алба

v Хангамжийн алба

v Угаалгын цехийн хамт олон гэсэн бүрэлдэхүүнтэйгээр уг байгууллага оршинон тогтож байна

.



2.4. Баянгол зочид буудлын эдийн засгийн үзүүлэлтүүд

2006 оны Монголын шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан бөгөөд улсад төлсөн нийт татварын хэмжээ дараах байдалтай байна.

Хүснэгт 3

нийт төлсөн татавар

2004

774431.5

2005

1112121.4

2006

1212080.0

2007

1555686.6

Баянгол зочид буудал нь Монголын томоохон гурван зочид буудлын нэг бөгөөд нийт зочид буудлын зах зээлийн дйилэнх хувийг эзлэдэг.


Хүснэгт 4


өрөөний тоо

зочны тоо

2003

29393

37177

2004

41000

53100

2005

40140

52005

2006

44135

58154


Баянгол зочид буудлын 2006 он хүртлэх эдийн засгийн үзүүлэлтүүд

Хүснэгт 5


Нийт орлого

Өртөг

Үйл ажиллагааны ашиг

Улсад төлсөн татвар

Цэвэр ашиг

2003

2320824.5

1421001.8

899822.8

330228.4

569594.4

2004

3567788

1796415

1771373

514416

932584.1

2005

4299868.7

1943121.1

2326747

670270.4

1265889.5

2006

4709275.7

2218236.1

2491041

725161

1470455.2

График 6

2.5. “Баянгол зочид буудлын үйлчилгээний өрсөлдөгчийн судалгаа

Баянгол зочид буудал нь Монгол дохь томоохон гурван зочид буудлын нэг бөгөөд өрсөлдөгч ихтэй салбарт үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Өрсөлдөгч байгууллагаар Чингис, Улаанбаатар зочид буудлуудыг сонгон үйлчилгээнд нарийн шинжилгээ хийн харьцуулав.

Улаанбаатар зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Улаанбаатар зочид буудал нь нийт 219 өрөөтэй бөгөөд үүнээс 119 нв энгийн өрөө бол үлдсэн 100 өрөө нь дээд зэрэглэлийн буюу люкс өрөөтэй байна.

Үзүүлж буй үйлчилгээ

Гоо сайхны төв
Бизнес төв
Биллярд
Боулинг
Машины зогсоол
Казино
Валют солилцоо
Хуурай хими цэвэрлэгээ

Аялал
Бие бялдаржуулах танхим
Үсчин
Хувцас угаалга
Ачаа тээврийн өрөө
шуудангийн үйлчилгээ

Эрүүл мэндийн төв
Шөнийн клуб
Цэцэрлэгт хүрээлэн
Шуудангийн үйлчилгээ
Наран шарлагын ор
Цахилгаан холбоо
Такси үйлчилгээ
Теннис

Машин угаалгын төв
Мөнгөн гуйвуулга
Хүлээн авагч
Саун
Хамгаалалтын үйлчилгээ
Дэлгүүр
Усан сан
Ажлын өрөө

Чингис зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Чингис зочид буудал нь нийт 182 өрөөтэйгээс 105 нь энгийн буюу стандарт өрөө, 77 нь дээд зэрэглэлийн буюу лекс өрөөтэй байна.

Үзүүлж буй үйлчилгээ

Гоо сайхны төв
Бизнес төв
Биллярд
Боулинг
Машины зогсоол
Казино
Валют солилцоо
Хуурай хими цэвэрлэгээ

Аялал
Бие бялдаржуулах танхим
Үсчин
Хувцас угаалга
Ачаа тээврийн өрөө
шуудангийн үйлчилгээ
Массаж

Эрүүл мэндийн төв
Шөнийн клуб
Цэцэрлэгт хүрээлэн
Шуудангийн үйлчилгээ
Наран шарлагын ор
Цахилгаан холбоо
Такси үйлчилгээ
Теннис

Машин угаалгын төв
Мөнгөн гуйвуулга
Хүлээн авагч
Саун
Хамгаалалтын үйлчилгээ
Дэлгүүр
Усан сан
Ажлын өрөө

Баянгол зочид буудлын үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээ

Баянгол зочид буудал нь нийт 209 өрөөтэй бөгөөд 127 нь энгийн буюу стандарт өрөө, 82 нь дээд зэрэглэлийн буюу лекс өрөө юм.

Гоо сайхны төв
Бизнес төв
Биллярд
Боулинг
Машины зогсоол
Казино
Валют солилцоо
Хуурай хими цэвэрлэгээ

Аялал
Бие бялдаржуулах танхим
Үсчин
Хувцас угаалга
Ачаа тээврийн өрөө
Шуудангийн үйлчилгээ
Массаж

Эрүүл мэндийн төв
Шөнийн клуб
Цэцэрлэгт хүрээлэн
Шуудангийн үйлчилгээ
Наран шарлагын ор
Цахилгаан холбоо
Такси үйлчилгээ
Теннис

Машин угаалгын төв
Мөнгөн гуйвуулга
Хүлээн авагч
Саун
Хамгаалалтын үйлчилгээ
Дэлгүүр
Усан сан
Ажлын өрөө

Хүснэгт 6

Нийт үйлчилгээний тоо, ширхэг

Улаанбаатар зочид буудал

15

32%

Чингис зочид буудал

14

30%

Баянгол зочид буудал

18

38%

Томоохон зочид буудлуудын үйлчилгээний өрсөлдөөн нь дээрх байдалтай байгаа бөгөөд хамгийн их хүчин чадалтай нь Улаанбаатар зочид буудал байгаа ч үйлчилгээний хэмжээгээрээ Баянгол зочид буудал илүү байгаа нь харагдаж байна. Энэ нь гаднаас ирэх жуулчид, үйлчлүүлэгчдэд илүү үйлчилгээг санал болгох өрсөлдөгчдөөс ялгарах давуу тал юм. Нийт үйлчилгээний тоог гарган графикт тусгавал:

Хэрэглэгчийн судалгааны шинжилгээ /SPSS програм/

Баянгол зочид буудлын хэрэглэгчийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судлах бөгөөд нийт 50-н хэрэглэгчээс судалгаа авав.

Асуулт 1. Та Баянгол зочид буудлаар үйлчлүүлдэг үү?

a. Байнга

b. Хаяа

c. Онцгой тохиолдолд

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 7

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Bainga

15

30.0

30.0

30.0

Haaya

17

34.0

34.0

64.0

Ontsgoi ued

18

36.0

36.0

100.0

Total

50

100.0

100.0

График 8

Баянгол зочид буудлаар үйлчлүүлдэг үү? Гэсэн асуултанд судалгаанд хамрагсадын дийлэнх хувь буюу 36% нь онцгой тохиолдолд үйлчлүүлдэг гэсэн хариултыг сонгосон байгаагаас үзэхэд Баянгол зочид буудалд ихэвчлэн хүлээн авалт, албан ёсны хурал цуглаан уулзалт, тоглолт зэргийг голчлон зохион байгуулдаг нь харагдаж байна.

Асуулт 2: Та Баянгол зочипд буудлын талаархи мэдээллийг хаанаас авдаг вэ?


a. Найз нөхөд

b. Гэр бүл

c. Интернет

d. Сонин сэтгүүл

e. Телевиз

f. Зурагт хуудас

g. Тараах материал


Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 8

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Naiz nuhud

14

28.0

28.0

28.0

Ger bul

2

4.0

4.0

32.0

Internet

14

28.0

28.0

60.0

Sonin setguul

4

8.0

8.0

68.0

Zuragt huudas

7

14.0

14.0

82.0

Taraah material

9

18.0

18.0

100.0

Total

50

100.0

100.0

Та Баянгол зочипд буудлын талаархи мэдээллийг хаанаас авдаг вэ? Гэсэн асуултыг дүгнэхэд судалгаанд оролцогчидын 28% нь найз нөхөд гэж хариулсан бөгөөд энэ нь зах зээл дээр нэр хүндтэй байгууллага болохыг гэрчилж байна, мөн 28% нь интернет гэсэн хариултыг сонгосон байгаа нь гадаадаас ирэх жуулчдад захиалга, буудлын танилцуулгыг сурталчилах маркетингийн стратеги нарийн байгаа нь харагдаж байна.


Асуулт 3: Та Баянгол зочид буудлын үнэ тарифыг ямар гэж боддог вэ?

a. үнэтэй

b. Боломжийн

c. үнэндээ таарсан үйлчилгээтэй

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 9

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Unetei

10

20.0

20.0

20.0

Bolomjiin

28

56.0

56.0

76.0

Unendee taarsan

12

24.0

24.0

100.0

Total

50

100.0

100.0

Та Баянгол зочид буудлын үнэ тарифыг ямар гэж боддог вэ? Гэсэн асуултанд голлох хуюв буюу 56% нь боломжийн гэсэн хариултын сонгосон байна. Энэ нь үйлчилгээний аль аль нь буюу үнэ үйлчилгээ нь өндөр эсвэл бага биш энгийн тохиромжтой гэсэн утгыг илэрхийлж байна.

Асуулт 4: Танд Баянгол зочид буудлын ямар хөнгөлөлт урамшуулал нь таалагддаг вэ?

a. Улирлын хямдрал

b. Байнгын үйлчлүүлэгчдийн хөнгөлөлт

c. Иж бүрдлийн багц

d. Үнйин урамшуулал

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 10

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Ulirliin

9

18.0

18.0

18.0

Baingiin

10

20.0

20.0

38.0

Ij burdliin

17

34.0

34.0

72.0

Uniin

14

28.0

28.0

100.0

Total

50

100.0

100.0

График 11

Танд Баянгол зочид буудлын ямар хөнгөлөлт урамшуулал нь таалагддаг вэ? Гэсэн асуултанд үйлчлүүлэгчдийн 34% нь буюу 50 судалгаанд оролцогчийн 17 нь иж бүрдлийн буюу ком урамшууллыг сонгосон байна. Энэ нь үйлчилгээнээс үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ бөгөөд удаан хугацаагаар амарч буй үйлчлүүлэгдэд зориулсан урамшуулал юм.

Асуулт 5: Та Баянгол зочид буудлын ресторанаар ихэвчлэн ямар зорилгоор үйлчлүүдэг вэ?


a. Хурал цуглаан

b. Бизнесийн уулзалт

c. Аялал жуулчлал

d. Амралт чөлөөт цаг

e. Хурим найр

f. Баяр ёслол

g. Хүлээн авалт

h. Буяны ажил


Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 11

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Hural tsuglaan

5

10.0

10.0

10.0

Business-n uulzalt

6

12.0

12.0

22.0

Aylal juulchlal

4

8.0

8.0

30.0

Amralt chuluut tsag

14

28.0

28.0

58.0

Bayar yslol

11

22.0

22.0

80.0

Huleen awalt

8

16.0

16.0

96.0

Buynii ajil

2

4.0

4.0

100.0

Total

50

100.0

100.0

Та Баянгол зочид буудлын ресторанаар ихэвчлэн ямар зорилгоор үйлчлүүдэг вэ? Гэсэн асуултанд нийт судалгаанд хамрагсдын 28% нь амралт чөлөөт цаг гэсэн хариултын дугуйлсан байгаа нь зочид буудлын үйлчилгээний төрөл олон хэрэглэгчдийн сэтгэлд нийцэж байна.

Асуулт 6: Таны хүйс

a. Эрэгтэй

b. Эмэгтэй

Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 12

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Er

21

42.0

42.0

42.0

Em

29

58.0

58.0

100.0

Total

50

100.0

100.0

Нийт судалгаанд оролцогчдын 42% нь эрэгтэй, 58% нь эмэгтэй оролцсон бөгөөд энэ нь Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн дийлэнх эмэгтэй болохыг тодорхойлж байна. Гэвч монгол орны нөхцөлд нийт хүн амын 60-аад хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэмээн статистик мэдээлэлд дүгнэгдсэн. Үүнээс тооцоод үзэхэд зочид буудалд үйлчлүүлэгчийн ихэнх хувь нь эрэгтэйчүүд болохыг хааруулж байна.


Асуулт 7: Таны нас


a. 20-25

b. 26-31

c. 32-39

d. 40-45

e. 56-55

f. 55-с дээш


Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 13

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

20-25

4

8.0

8.0

8.0

26-31

9

18.0

18.0

26.0

32-39

16

32.0

32.0

58.0

40-45

12

24.0

24.0

82.0

46-55

5

10.0

10.0

92.0

55-s deesh

4

8.0

8.0

100.0

Total

50

100.0

100.0

Судалгаанд хамрагсдын 32% нь 32-39 насны үйлчлүүлэгчид хамрагдсан байх бөгөөд энэ наснынхан өөрийн гэсэн тогтворжсон амьдрал хүмүүс хамаарагдаж байна.


Асуулт 8: Таны мэргэжил


a. Төсвийн байгууллага

b. Төрийн бус байгууллага

c. Олон улсын байгууллага

d. Хувийн байгууллага

e. Хувиараа аж ахуй эрхлэгч


Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 14

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

Tuswiin b.ga

7

14.0

14.0

14.0

Turiin bus b.ga

12

24.0

24.0

38.0

Olon ulsiin b.ga

12

24.0

24.0

62.0

Huwiin b.ga

15

30.0

30.0

92.0

HAAE

4

8.0

8.0

100.0

Total

50

100.0

100.0

Дээрхээс үзэхэд Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн олонх нь хувийн байгууллагад ажилдаг гэсэн бөгөөд энэ манай оронд дийлэнх хувийн байгууллага нь үйлчилгээний салбар болсоныг харуулж байна.


Асуулт 10: Таны сарын дундаж орлого


a. 108.000т хүртэл

b. 109.000-180.000

c. 181.000-250.000

d. 251.000-350.000

e. 351.000-450.000

f. 451.000-550.000

g. 551.000т-өөс дээш


Дээрх асуултанд судалгаанд оролцогчид хэрхэн хариулсыг доор танилцуулвал:

Хүснэгт 15

Frequency Оролцогчдын тоо

Percent Хувь

Valid Percent

Cumulative Percent

109000-180000

1

2.0

2.0

2.0

181000-250000

5

10.0

10.0

12.0

251000-350000

10

20.0

20.0

32.0

351000-450000

18

36.0

36.0

68.0

451000-550000

10

20.0

20.0

88.0

551000-s deesh

6

12.0

12.0

100.0

Total

50

100.0

100.0

Сарын орлогын түвшингээр нь судалгаанд хамрагсдыг ангилвал судалгааны 36% нь буюу 18 үйлчлүүлэгч 351000-450000 гэсэн хариултыг дугуйлсан байна. Энэ нь төрийн болон төрийн бус байгууллагын хувьд дундажаас дээгүүр цалингийн түвшинд хамаарагдана.


2.7. “Баянгол зочид” буудлын үйлчилгээний талаарх SWOT шинжилгээ

Дотоод орчны SWOT шинжилгээ Хүснэгт 16

Д/д

Үзүүлэлт

S

W

O

T

1

Ерөнхий үзүүлэлт

Үйл ажиллагаа эрхэлж ирсэн туршлага

*

Байршил

*

Хүний нөөцийн хүрэлцээ

*

Нэр хүнд

*

Техникийн шинэчлэл

*

ААН-ийн бие даасан байдал

*

2

Маркетингийн үзүүлэлт

Үйлчилгээний суваг

*

Реклам сурталчилгааны эерэг үр дүн

*

Үзэсгэлэн яармаг буюу өдөрлөг

*

Урамшуулал, хөнгөлөлт

*

3

Менежментийн үзүүлэлт

Удирдлагын эрх мэдэл

*

Төлөвлөтийн систем

*

Хяналтын систем

*

Ажиллагсдын нэр хүнд

*

Гадаад орчинд зохицох чадвар

*

Удирдах ажилтны нэр хүнд

*

Удирдлагын арга барил

*

Байгууллагын стратеги

*

4

Санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт активийн өгөөж

*

Нийт активийн эргэц

*

Эзний өмчийн өгөөж

*

Өөрийн хөрөнгийн эргэц

*

Хадгаламжийн эргэц

*

Үндсэн хөрөнгийн эргэц

*

Ашгийн хүчин чадал

*

Өрийн харьцаа

*

5

Үйлчилгээний хүчин зүйлс

Техник тоног төхөөрөмжийн хангамж

*

Техник тоног төхөөрөмжийн хүчин чадал

*

Үйлчилгээний ажилчдын ур чадвар

*

Барилга байгууламжийн байршил

*

Үйлчилгээний зохион байгуулалт

*

6

Хүний нөөцийн үзүүлэлт

Ажиллах хүчний бүрдүүлэлт

*

Ажиллах хүчний насжилт

*

Ажиллагсдын ур чадвар

*

Ажиллагсдын туршлага

*

Цалин хөлсний хэмжээ

*

Нийгмийн халамж

*

Ажиллагсдын тогтовортой байдал

*

Сургалт, давтан сургалт

*

Хөдөлмөрийн нөхцөл

*

Хөдөлмөрийн гэрээ, мөрдөлт

*

Дотоод орчны нөхцөл байдлын шинжилгээний үр дүн Хүснэгт 17

Давуу тал

Сул тал

Баянгол зочид буудал нь нэр хүндтэй, зөв менежментийн зохион байгуулалттай, санхүүгийн алдагдалгүй, шинэ техник тоног төхөөрөмж ашигладаг, ажиллах хүчний бүтээмж зэрэг нь бусад зочид буудлуудаас илүү байгаа нь давуу тал нь юм. Энэ нь буудлын өрсөлдөх чадвар дээгүүр байгааг харуулж байна.

Ажиллах нөхцөл сайн ч ажиллах хүчний хэмжээ бага учир жуулчин, үйлчлүүлэгч их үед ачаалалаа дийлдэггүй. Мөн маркетингийн арга хэмжээ бага ашиглаж байгаа нь өрсөлдөгчиддөө үйлчлүүлэгчээ алдах эрсдэлтэй. Маркетингйин идэвхижүүлэлт урамшуулал бага зарлан, ивээн тэтгэгч байгууллагаар бусад зочид буудлыг бодвол харьцангүй идэвхигүй байдалтай байдаг.

Боломж

Аюул

Баянгол зочид буудлын өнөөгийн нөхцөл байдал нэг том боломж Монголын аялал жуулчлалын төв болсон Чингис хааны цогцолбор хөшөө, 13-р зуун зэрэг томоохон жуулчны байгууллагатай хамртан ажиллах гэрээтэй.

Дэлхийн эдийн засгийн хямралаас болон жилд ирэх жуулчдын тоо багасан ашиг орлого багасаж байгууллагууд үүд хаалгаа хаах аюултай


Гадаад орчны SWOT шинжилгээ Хүснэгт 18

д/д

Үзүүлэлт

S

W

O

T

1

Үйлчлүүлэгч

Баянголоор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо

+

Үйлчлүүлэгчид зочид буудлын талаарх мэдээлэлийг хайх

+

Баянгол зочид буудлын үйлчилгээнд сэтгэл хангалуун байх

+

Баянголын үйлчилгээнд шүүмжлэлтэй байх

+

Баянголоор байнгын үйлчлүүлэгч

+

Үйлчлүүлэхээр татгалзах

+

2

Өрсөлдөгч

Өрсөлдөгчийн тоо өсөх

+

Өрсөлдөгч шинэ бүтээгдэхүүн гаргах

+

Өрсөлдөгчийн үйлчилгээ сайн байх

+

Өрсөлдөгчийн техник технологийн шинэчлэлт

+

Өрсөлдөгчийн үйлчилгээ нь сайжирах

+

Өрсөлдөгчийн байршил цөөн байх нь

+

3

Бэлтгэн нийлүүлэгч

Бэлтгэн нийлүүлэгчийн нэр хүнд өндөр байх

+

Бэлтгэн нийлүүлэгчийн найдвартай байдал

+

Бэлтгэн нийлүүлэгчийн байршил оновчтой байх

+

Бэлтгэн нийлүүлэгчийн нэмэлт үйлчилгээ

+

Бэлтгэн нийлүүлэгчийн урамшуулал

+

Бэлтгэн нийлүүлэгчийн техник технологийн шинэчлэлт

+


Гадаад орчны SWOT шинжилгээний үр дүн Хүснэгт 19

Давуу тал

Сул тал

Дотоод үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь байгууллагын хувьд давуу тал бөгөөд сэтгэл хангалуун дахин үйлчлүүлэх хүсэлтэй байгаа нь үйлчилгээний чанарт, түвшинг тодорхойлж байна. Бусад зочид буудлыг бодвол илүү үйлчилгээ явуулдагаараа бусдаас ялгарч байна.

Үйлчилгээний хэмжээ багасаж, чанар муудсан тохолдолд ирэх үйлчлүүлэгдийн тоо багасна. Иймээс хөнгөлөлт, урамшуулалын системийг нэмэгдүүлэх нь буудлын хувьд ашигьай юм.

Боломж

Аюул

Зочид буудлын талаарх мэдээллийг хаана ч, хэдийд ч авах боломтой. Ялангуяа гадаадаас трэх жуулчид интернетээр захиалгаа өгч онгоцны буудлаас тосуулах боломжтойгоороо бусдаасаа ялгарах онцлог болж байна.

Энэ бол ашигтай салбарын нэг бөгөөд өрсөлдөгчийн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь байгууллагын хувьд аюул болж байна. Хэдий Баянгол зочид буудал нь өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчтэй ч нэмэгдэн ирэх гадаад болон дотоодын үйлчлүүлэгчдийг алдах магадлалтай.


Тулгадаж буй асуудал

1. Баянгол зочид буудал нь өнөөгийн байдлаар байгууллагадсанаас хойш гаднах засварт ороогүй бөгөөд бусад зочид буудлаас ялгарах сул тал болоод байна. Анх зочид буудлын бус орон сууцны зориулалтайгаар баригдсан бөгөөд дотоод засварт олон удаа орж байсан ч гадаад засвар үйлчилгээнд анхаарал тэр болгон хандуулдаггүй. 2008 онд Солонгос улсын хөрөнгө оруулалттайгаар гаднах засвар үйлчилгээг засварлана гэсэн боловч дэлхийн эдийн засгийн хямралаас болон тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон.

2. Бас нэг тулгамдаж буй асуудал бол дэлхийн эдийн засгийн хямрал. Энэ нь үйлчилгээний байгууллагын хувьд хамгийн том аюул юм. Ялангуяа зочид буудал, рестораны хувьд гадаадаас ирэх жуулчдын тооноос ашиг орлого нь хамаардаг. 2009 онд нийт 326325 байгаа нь 2008 оноос 93753 ирэх жуулчдын тоо буурсан байна. Сүүлийн үед эдийн засгийн байдал тогтворжиж байгаа ч энэ нь хэрэглэгчийн худалдан авах чадвар доогуур байгаа учир жуулчдын тоо хэлбэлзэх хандлагатай байна.

3. Баянгол зочид буудлын бас нэгэн тулгамдаж байгаа асуудал бол дэлхийн цаг агаарын байдал буюу дэлхийн дулаарал юм. Дэлхийн дулаарлаас болон зарим оронд байгалийн гамшигт өртөн хүмүүс хэдэн мянгаараа гэмтэж бэртэж, нас барж байна. Ийм байдал нь ирэх жуулчдын сэтгэл санааны хувьд нөлөөлөл үзүүлэж байгаа нь тодорхой билээ.

4. Дэлхий нийтээрээ тулгараад байгаа асуудал бол дэлхий нийтийг хамарсан гахайн ханайд буюу H1N1 вирус юм. Энэ нь хэт халуун болон хэт хүйтний нөхцөлд идэвхиждэг өвчин юм. Уг өвчнөөс болж улс орнуудын хил гаалийн хаасан нь ирэх жуулчдын тоог эрс багасгасан.

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх

Дээрхи тулгамдаж буй асуудал нь Баянгол зочид буудлаас хамааралгүй учраас шийдвэрлэх арга замын хувьд бэрхшээлтэй боломжгүй зүйл юм. Харин 1-р асуудал болох гадаад засвар үйлчилгээндээ Баянгол зочид буудал шийдвэрлэх боломжтой. Гэвч төсөв мөнгөний асуудлаас болон шийдвэрлэлт удаашралтай байх магадлалтай.


Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд Монгол дахь зочид буудлууд нь хоорондоо ижил буюу ялгаваргүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд төгс өрсөлдөөнт зах зээлийн хэв шинжид багтана. Монголд нийт 326 гаруй том жижиг зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байна үүнээс Улаанбаатар хотод 135 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсад жилд ирэх нийт жуулчдын 17.6-24.7 хувь нь Баянгол зочид буудалд буудаллаж байгаа нь орлого нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна.

Гадаадаас ирэх иргэд төлөөлөгчдийг ганцхан өөрийн буудалдаа байрлуулах бус өөрийн орны нутаг дэвсгэрийг сурталчилах тал дээр томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлж байна гэсэн үг юм.

Буудлын нйилүүлэлтийг нь борлуулалт, үйлчилгээ бүрдүүлэх ба эрэлтийг нь гадаадын жуулчид, бизнесийн хурал зөвлөгөөн, хүлээн авалт гэх мэт нь бүрдүүлж өгч байна. Хүлээн авалтын хувьд улирлаасаа хамааруулаад 15000-85000төгрөгний хооронд хэлбэлзэнэ.


Санал

1. Маркетингийн идвэхижүүлэлтийг нэмэгдүүлэх: Маркетингийн идэвхижүүлэлтийг хангалттай ашигладаггүй бөгөөд хэрэгжүүлсэнээр Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх юм.

2. Үйлчилгээний нэр төрлийг олшруулах: Нийт 18-н төрлийн үйлчилгээ явуулж байгаа дотоодын зах зээлийн хувьд олон төрөл байгаа ч Дэлхийн зочид буудалтай харицуулахад доогуур байна.

3. Оюутанд хандсан арга хэмжээ явуулах: Тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулал зэрэг хандивын арга хэмжээ зохион байгуулах.

4. Хөдөө орон нутагт салбар нээх: Томоохон зочид буудлын соёл хотын төврүүгээ чиглэсэн байгаа бөгөөд үүнийг Монгол улс даяар буюу хөдөө орон нутгаар салбар нэгжээ нээх нь тохиромжтой юм.

5. Ажилчидын тоог нэмэгдүүлэх: Хэдийгээр томоохон үйлчилгээний байгууллага ч ажиллах хүчний төдийлөн хангалтгүй байгаа нь эрсдэл юм. Хэт ачаалалтай үед асуудал гарч болох юм


Хавсралт

Аялал жуулчлал, зочид буудлын салбар

Дэлхий нийтийн үйл явц даяарчлагдаж байгаа өнөө үед аялал жуулчлал, зочид буудал нь ард түмний бие биеэ харилцан ойлголцох, танин мэдэх, ойртон нягтрах эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг гол арга хэрэгсэл болж байна. Монгол улсад аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, чөлөөт өрсөрдөөнт зах зээл бий болсоноор түргэн хөгжиж байна.

Монгол орныг сутралчилах, жуулчдын тоог нэмэгдүүлнх зорилгоор Берлин, Лондон, Сөүл, Токио, Бээжин, Хөх хот, Шанхай хотод зохиогдсон олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэн армагуудад аж ахуй нэгжүүдийг нэгдсэн зохион байгууллалтайгаар оролцуулсан. Дээрхи аруга хэмжээнүүдийн үр дүнд жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна. Хүснэгт 20

гийчин

жуулчин

2004он

305117

300537

2005он

344635

338725

2006он

389666

385989

2007он

451800

400001

График 17

Үүнээс харахад монголд ирж буй жуулчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа нь жуулчин хүлээн авах зочид буудлын хүчин чадал сайн байгааг харуулж байна.


Монгол улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчидийн тоо Хүснэгт 21

Зорчигчидийн тоо

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

158205

192057

235165

204845

300538

338715

385989

451788

График 18

Үүнээс үзэхэд гадаадаас ирэх зочдын тоо тогтвортой хэмжээгээр өсөж байна. Энэ төрөөс аялал жуулчлалыг дэмжих бодлого баримталж байгаатай холбоотой. Мөн энэ нь аялал жуулчлалын байгууллагуудад тун таатай нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

Монгол улсад зорчиж буй гадаадын иргэдийн аялалын судалгаа

Хүснэгт 22

2002

2003

2004

2005

2006

2007

2008

Албан

17794

21548

27614

38713

72797

85974

80191

Амралт

33232

32051

50835

21081

63938

65281

127802

Хувийн

81535

92066

107204

112640

131745

150178

146640

Бусад

10917

9086

4349

9414

15821

23450

17138

Дамжин

11690

32696

38717

19305

16236

13802

14218

График 19


Баянгол зочид буудлаар үйлчлүүлэгчдийн хэлбэр /одны зэрэглэлээр/ Хүснэгт 23

Гэрээт жуулчны байгууллагуудын буулгасан жуулчны байгууллагуудын буулгасан зочид

Гэрээт байгууллагуудын буулгасан зочид

Элчин сайдын яамдын буулгасан зочид

Хувиараа буулгасан зочид

4

59

28

6

8

3

37

31

12

21

2

15

28

4

53

1

20

15

12

53

0

11

25

13

52

График 20

Нийт зэрэглэлтэй зочид буудлуудын эмхэтгэл Хүснэгт 24

Зэрэглэл

Зэрэглэлтэй буудлын тоо

Нэрс

5 одтой

1

Улаанбаатар

4 одтой

3

Чингис, Баянгол, Палас

3 одтой

12

Бишрэлт, Мика, Залуучууд, Эдельвайс, Цэцэг, Амарбаясгалант, Континенталь, Пума-Империал, Пийс бридж, Дипломат, Нүхт, Цагаан өргөө

2 одтой

17

Сарора, Марко поло, Гранд, Топаз, Цагаан дэглий, Ганзам, Аянчин, Ангара, Панорама, Принц, Футура, Батхаан, Женекс, Киви, Таван од, Маргад, Баянбүрд

1 одтой

27

Дөлгөөн нуур, Сант асар, Горхи, Американ, Мөсөн уул, Анар, Орд, Алекс, Багануур элч, Өргөө, Хүрээ гэх мэт

Нийт

60


Ашигласан номын жагсаалт

1. Үйлчилгээний маркетинг 2008 он

Я.Отгонсүрэн

2. Баянгол зочид буудал танилцуулга 2007 он

3. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тойм 2008он

Монгол улсын Сангийн яам

4. Монгол улсын статистикийн эмхэтгэл 2008он

Үндэсний статистикийн хороо

5. Маркетинг 2008 он

Баярмаа

6. Маркетинг 2008 он

Бурмаа

7. www.statis.mn

8. www.nso.mn

9. www.bayangolhotel.mn

10. www.sta.gov.ub.mn

11. www.zaluu-marketing.mn

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
ariuk (зочин)

Bayrllaa nza

katya (зочин)

vneheer bvteelch ohin shvv chamd amjilt hvsie
nzn chamdaa hairtai shvv

tulga (зочин)

ene heregtei medeelel bna. ene blogoo ulam urgujuulerei. bayarlalaa. Amjilt

batka (зочин)

mash ih hereg bolloo. uurtei chin holboo barij hamtarch ajilj boloh uu?

ainur (зочин)

jaksigoi

uranjargal (зочин)

hudulmurch ohin meeni. hiisen buh zuilee oruulaarai. busad yutnuudad heregtei shdee.

angii dargadaa bayrlaj yawdag sho......

Aamaa (зочин)

wow.. baahan yum haisnii etsest heregtei zuilee ene blogoos awlaa... bayarlalaa

Sodon (зочин)

Restoranii tuhai medeelel bwal yag enenshigee tawaid ogch tus bolooch. amjilt hvsie

тунгаа (зочин)

мундаг охин юмааа

lord (зочин)

sain bna uu ta ene heden onii sudalgaa we tanii sudalgaanaas zarim neg zvilsiig awch huwiin sudalgaandaa awch hergelsen bolno. Negentel tanii oyunii umch bolhoor medegdsen deer gej bodloo tand bayrallaa

намуун (зочин)

yost ih bayarlalaa;)

sssssss (зочин)

hey ih bayrlalaa. minii kursiin ajild ih nemer bolloo shdee. good luck

эрхээ (зочин)

их хөдөлмөрч хүүхэд байна. чамд амжилт хүсье

erka (зочин)

Yost ih bayarlalaa. goe bolson bna.

vvgii marketing (зочин)

hey nza bayrllaaa. bi bs uildverleliin dadlagaa z.buudal deer hj bga. jamd maash ih bayrlalaaa.

56 (зочин)

bayrlalaa
ulam ih amjilt

Markeloff (зочин)

bayrlalaa marketingiin chigleleer surch baigaa bolohoor ene mash ih hereg bolno thanks nzaa

зочин (зочин)

үйлчилгээний маркетингийн чанарт хэрэглэгчийн үүрэг гэсан ажил бн уу

Ээнээ (зочин)

хэрэгтэй зүйл байна миний ажилд нэлээд тус боллоо амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)