burenzaya

зочид буудал, аялал жуулчлал

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжэе

Агуулга

1. Удиртгал

2. Хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

1. Мах, махан бүтээгдэхүүн

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн

3. Гурил, гурилан бүтээгдэхүүн

4. Исгэлтийн үйлдвэрлэлт

3. Төрөөс дэмжиж буй бодлого

4. Дотоод болон гадаад худалдааны өнөөгийн байдал

5. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгчийн судалгаа

6. Судалгааны дүгнэлт, зөвлөмж

7. Хүнсний үйлдвэрлэлтэнд эдийн засагт тулгамдаж буй

асуудлуудын нөлөөлөл

8. Ерөнхий дүгнэлт

9. Ашигласан ном зүй

10. Хавсралт
Хураангуй

Уг судалгаандаа хүнсний өнөөгийн бодит байдал болон цаашдбн хандлагыг түлхүү оруулан судалсан бөгөөд хүнсний салбарын эдийн засгийн өсөлт бууралт, хөрөнгө оруулалтын хэмжээ, ажлын байрны нөлөөлөл зэргийг голчлон тусган харуулав. Мөн гадаад худалдааны байда буюу экспорт, импортын харьцаа, тэдэнд нөлөөлж буй хүчин зүйлс, дотоодын зах зээлийн хангамж хүрэлцээ зэргийг тодорхойллоо.

Монголын хүнсний төрлийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэрхэн танигдаж байгаа өөрөөр хэлбэр дэлхийн брэнд бүтээгдэхүүн болж чадаж байгаа эсэх мөн экспортлогч орнууд хэрхэн хүлээж авч буй байдлын бодит байдал дээр судалгаа хийн дүгнэв.

Цаашдаа хүнсний салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон харуулав.

Түлхүүр үг: Үйлдвэрлэл, хангамж, бүтээгдэхүүний чанар, стандарт, баталгаа


1. Удиртгал

Монгол улсын Засгийн Газар 2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгосонтой холбогдуулж хүнсний салбарт өнгөрсөн онд 39.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр 10.6 хувиар нэмэгдэж, хүнсний салбарт 8485 хүн ажиллаж, өмнөх оныхоос 1183 хүнээр нэмэгдээд байна.

Манай улс 2008 оны жилийн эцсийн байдлаар хөдөө аж ахуйгаас 212.9 мянган тонн үр тариа хурааж, 233.6 мян.тн мах, 542.3 мян.тн сүү бэлтгэсэн байна. Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 12 мян.тн мах, 2,3 мян.тн махан бүтээгдэхүүн, 12 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 62.8 мян.тн гурил, 25.8 мян.тн талх буюу нийт дүнгээр 292 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүнсний боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 19.3 хувиар өссөн байна.

Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, тараг, нарийн боов, спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэрлэл өсч, гурил, чихэр, дарсны үйлдвэрлэл буурсан байна. Харин цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 100 хувь импортлон хэрэглэж байна.

Шалтгаан: Энэхүү Хүнсний салбарын хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлөвийг тодорхойлох судалгааны ажилдаа жижиг дунд үйлвэрлэлийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг дараах саналаар илэрхийлэв.

a. Эрүүл, экологийн цэвэр биологийн идэвхитэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өнөөгийн байдалд хамгийн тулгамдаад байгаа асуудлын нэг болоод байгаа. Чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс болон олон сөрөг муу нөлөө гарч хүний гаждал үүсч байгааг зохицуулах арга зам

b. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зөв зохистой хадгалах, тээвэрлэх, борлуулах журмыг зохион байгуулан мөрдүүлэх тал дээр төрөөс зохицуулалт хийх.

c. Хүн амын хоол, хүнсний хүртээмж, хангамж, нөөц, тэжээллэг чанар, хүнсний бохирдол болон тэжээлийг бодоит байдлыг үнэлэх, төрөөс санхүүжүүлэх асуудлыг судлах

Онцлог:

Асуудлыг илүү өргөн хүрээтэй авч үзэн, нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэт их чиглэхгүйгээр бүтээгдэхүүний төрөлжилтөд анхаарлаа хандуулж, түүнийг дагаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг бий болгох, мэргэжлийн чанарыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, дундаж цалингийн түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг урамшуулан цаашлаад үүний үр дүнд улс орны олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон чухал асуудлуудтай холбогдож байгаагаараа ач холбогдолтой юм.

Ер нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг нь ганц эрхлэж буй хүмүүсийн орлогын эх үүсвэр болоод зогсохгүй, амжиргааны түвшинг дээшлүүлж, макро эдийн засгийн асуудал болох ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулдаг билээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нь ач холбогдолтой юм. Энэ нь зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бус улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг зэргээр илрэнэ. Тухайлбал, хөдөө орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үр бүтээмжтэй, тогтвортой үйлдвэрлэл болон бизнесийг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн оролцоог дэмжих, зах зээлтэй шууд харилцаа холбоо тогтоох, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ДНБ тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах гээд маш өргөн ач холбогдолтой салбар юм.


2. Хүнсний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

Монгол улсын хүнсний баталгаат байдал нь хүнсний хангамж, аюулгүй байдал, шим тэжээллэг чанар зэрэг асуудлыг хамарсан, хөдөө аж ахуй, хүнс, хоол тэжээл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, эдийн засаг, байгаль орчны салбар дундын зохицуулалт шаардсан өргөн хүрээтэй цогц ойлголт бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг бүрэлдэхүүн хэсэг юм.

Монгол улсын Засгийн газраас хүн амыг хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын 2009оны 02-р сарын 04-ны өдрийн тогтоолоор “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь манай улсын хүсний салбарыг хөгжүүлэх үндсэн бодлогын баримт бичиг бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүнсний баталгаат байдал хангагдах үндэс болох юм. “Хүнсний баталгаат байдал” үндэсний шинэчилсэн хөтөлбөр нь 4 тэргүүлэх чиглэл, 13 зорилт, 77 хэрэгжүүллэх үйл ажиллагаанас бүрдэнэ.


Хөрөнгө оруулалт

Хүнсний үйлдвэрлэл

2008

39.8

285

2009

110

356


Мөн 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хүнсний борлуулах үйлвэрийн салбарт 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, гурилын 2, спиртын 1, ундааны 3, мах, махан бүтээгдэхүүний 5, талх, нарийн боовны 2, сүү, сүүн бүтээгдэхүүний 5, сүүний жижиг цех 22 шинээр ашиглалтанд орсон.

Монгол улсын үндэсний статистикийн газрын хүнсний бүтээгдэхүүний импорт, сар, улирал, жилийн мэдээ, Гаалийн ерөнхий газрын Гадаад худалдааны гаалийн статистик мэдээлэлд тулгуурлан гаргасан 2008 оны хүнсний тэнцэлээс харахад хоол тэжээлийн физиологийн бодисуудын зөвлөмж хэмжээгээр тооцсон Монгол улсын хүн амын төмс, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг 92.8-134хувт, харин өндөг, ургамлын тос, төрөл бүрийн будааны хэрэгцээг 11.8-45хувиар хангасан үзүүлэлттэй байна.

Монгол улсын хүнсний хэрэгцээ, 2008 оны байдлаар

Хэрэгцээ

Хангамж

Мах, махан бүтээгдэхүүн

221.3

224

Сүү, сүүн бүтээгдэхүүн

413.9

554.5

Гурил

240

222.7

Төрөл бүрийн будаа

76.4

34.4

Сахар, чихрийн зүйл

22.5

51.5

Төмс

137

168.8

Хүнсний ногоо

195.9

129.9

Өндөг

18.6

4.2

Ургамлын тос

24.5

2.9


1. Мах, махан бүтээгдэхүүн

Сүүлийн таван жил манай улсын малын тоо ихээхэн өссөнөөр мүнсэнд хэрэглэх малын нөөц нэмэгдэж, хөдөө аж ахуйгаас бэлтгэж буй мах үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсч байна. Монгол улсын мал сүргийн тоо 2008 онд 43.3 сая толгойд хүрч өмнөх онынхоос 3.0 сая толгойгоор, 1989 онтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүнтэй байна.

2008 онд нийт малын 17.4% буюу 8.2 са толгой мал хэрэглэж 223.1 мянган тн мах бэлтгэн дотоодын хэрэгцээг бүрэн хангаад 10.2 мянган тн мах экспортлосон.

Хөдөө аж ахуйн нийт үйлдвэрлэсэн махны 5-10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 1.5 хувийг хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, 5.7 хувийг эксдортод зарцуулж бусад хэсгийг нь өрхийн болон нийтийн хоолны зориулалтаар ашигласан.

Улсын хэмжээнд жилд 85.0 мянган тонн тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай 32 мал нядлах үйлдвэр бүртгэлтэйгээс 18 нь сүүлийн 3 жил тогтмол үйл ажиллагаагаа эрхэлж, бусад нь зогсонги байдалтай байна.

Мал сүрэг өссөн дүнтэй байгаа хэдий ч сүргийн бүтцэд ашиг шим ихтэй үхэр, адууны тоо цөөрч, ямаан сүргийн эзлэх хувь 1989 онтой харьцуулахад 4 дахин өсчээ.

Сүргийн бүтэц

1989

1999

2008

Хонь

58

45

41

Ямаа

20

33

46

Тэмээ

2

1

1

Үхэр

11

11

6

Адуу

9

10

5

Малын тоог 2008 оны эцсийн түвшинд байлгах, сүргийн бүтцийг оновчтойболгож хонь, үхрийн тоог хэвээр байлгаж, ямааны тоог 3 жилийн дотор зохистой түвшинд буулгах бодлогоор тооцож үзвэл 2008 онд 6.4 мянган тн тэмээний мах, 60 мянган тн үхрийн мах, 38 мянган тн апууны мах,98 мянган тн хонины мах, 132 мянган тн ямааны мах нийт дүнгээр 334.0 мянган тн мах үйлдвэрлэх нөөц байна.

Манай улс 2009-2010 онд улсын хэмжээнд нийт 223.0 манган тн мах дотооддоо хэрэглэнэ. Дээрхи тооцоонд үндэслэн тооцоход, 2009 онд нийт 119.6 мянган тн мах экспортлох бололцоотой бөгөөд, эхний 10 сарын байдлаар 11.3 мянган тх мах экспортолж, экспортын йүлдвэрлийн боломжит үйлдэгдэл нөөц 108.3 мянган тн байгаагаас 92.0 мянган тн нь ямааны мах байна.


2. Сүү, сүүн бүтээгдэхүүн

Монгол улсын засгийн газраас 2006 онд “Сүү” үндэсний хөтөлбөрийг баталж 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь үйлдвэрлэлийн аргаар болоьсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх, түүний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн түвшинг дээшлүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.

Манай улсад 2008 оны эцсээр нийт 43.3 сая малтай бөгөөд үүний 41.7 хувь нь хээлтэгч мал байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний хувьд 208 оны байдлаар жишсэн нэг хүнд улсын дундажаар 130.8-147.6 литр сүү ноогдож байгаа нь хэрэглэвэл зохих хэмжээнд байгаа боловч, хотын нэг хүн хөдөөнийнхөөс бараг 4 дахин бага сүү хэрэглэж байна.

ХАА-д үйлдвэрлэсэн сүү

Импортолсон сүү

1985

269.4

2.3

1990

315.7

6.3

2000

375.6

7.6

2005

335.1

20.3

2006

479.4

16.8

2007

465.6

30.7

2008

457.4

17.3

Улсын хэмжээнд хоногт 70 гаруй тн сүү болоьсруулж төрөл бүрийн сүү, цагаан идээ үйлдвэрлэх хүчин чадал бүхий 90 гаруй үйлдвэр цех ажиллаж байгаагаас тогтмол үйл ажиллагаа эрхэлж ундны сүү, тараг үйлдвэрлэн нийтийн хэрэгцээнд жилийн турш нийлүүлж байгаа 20 орчим жижиг дунд үйлдвэр байна.

2008 онд улсын хэмжээнд бэлтгэсэн нийт сүүний 2.8 хувь буюу 13.0 сая дитр сүү үйлдвэрт хүлээн авч, боловсруулж байна. Энэ нь сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо хөгжөөгүй, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн хөгжил сул, хэрэглэгчид сүүг задгай, түүхий байдлар худалдаж авах илүү сонирхол давамгай байгаатай холбоотой юм.

Иймд алслагдсан аймаг, сум, багийн түвшинд байгаа сүүний нөөц ашиглалтыг сайжруулах бодлогоор сайлын хугацаанд /5-8сар/ сүү цуглуулан хуурай сүү, цөцгийн тос бяслаг, ааруул зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт болон европ технологи хосолсон жижиг үйлдвэр, цехүүдийг бий болгох шаардлагатай.

2008 онд ямаанаас сүүний өндөр ашиг шимтэй 300толгой үнээ импортлон саалийн үнээний 6-н загвар аж ахуйн нэгж байгуулж, нэг ээлжинд 500-2500литр сүү хөргөж хадгалах 20 төв, хоногт 400-1000литр сүү боловсруулах 4 шугам, 100-500литр сүү боловсруулах 10 үйлдвэрт нийт 250 сая төгрөгний эргэлтийн хөрөнгийн зээл олгож цагаан идээний ашиглалтыг нэмэгдүүлэхэд зориулж 14 аж ахуйн нэгж, иргэнд 217 сая төгрөгийн зээлмйг 2-3 жилийн хугацаатай хүүгүй олгож байгаа. Энэ бол сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэмжиж буй төрөөс үзүүлж буй хөнгөлөлт юм.

3. Гурил, гурилан бүтээгдэхүүн

Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлдэг бөгөөд гурилын үндсэн түүхий эд болох буудай нь стратегийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд багтдаг.

Манай улс жилдээ 240.0мянган тн гурил хэрэглэдэг бөгөөд сүүлийн 5 жилийн дунджаар гурилынхаа 30хувийг дотоодын үйлдвэрээр хангаж, үлдэх хувийг нь гурил болон буудай хэлбэрээр импортлож байна.

Сүүлийн жилүүдэд хүн амын амжиргааны түвшин, хооллолтын онцлог, хүнсний хэрэглээ, хэрэгцээ, ажил эрхлэлтийн байдал, хотжилт суурьшилтай холбоотой хүн амын хүнсний хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж, гоймон, будаа, хүнсний ногоог хүнсэндээ өргөн хэрэглэх болсон.

Улсын хэмжээнд жилдээ 338 мянган тн тариа цэвэрлж, хадгалах 22 элеватор, 420.0 мянган тн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий 60-аад гурилын үйлдвэр ажиллаж байна. Албан ёсны мэдээгээр манай улсын гурилын хангамж сүүлийн 5 жил дундажаар 70хувьтай байна.


Гурилын үйлдвэрлэл, хангамж /мянган төгрөг/

Дотоодын үйлдвэрлэл

Импортын үйлдвэрлэл

2004

57.8

79.3

2005

58.3

103.9

2006

63.6

105.6

2007

70.8

112.2

2008

62.1

132.1

2009.09

50.7

77.7

Засгийн газраас “Атрын гурав дугаар аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд 2009 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 245.2мянган га-аас 381.9мянган тн буудай хураан авсан нь жилийн хэрэгцээт буудайны 97.0 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.

Гурилын үйлдвэрлэлийг дэмжих, гурилын үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор дотоодод үйлдвэрлэгдэж буй гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2011 он хүртэл хугацаанд чөлөөлж, Монгол улсыг хөгжүүлэх сангин хөрөнгөөр буудайн нөөцийг жил бүр бүрдүүлэн ажиллаж байна.


4. Исгэлтийн үйлдвэрлэлт

Манай улс 1924 онд архины онц эрхийг улсйын мэдэлд авсанаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй бөгөөд 1989 онд 4923.9 мянган литр архи, 6720.4мян.л пиво үйлдвэрлэж байсан бол 2008 онд 15080.9 мян.л архи, 19891.1 мян.л пиво үйлдвэрлэж байна. Манай улсад 2009 оны байдлаар согтууруулах ундаа тусгай зөвшөөрөлтэй спиртийн 16, архины 93, пивоны 21, дарсны 14 компани, байгууллага байгаа бөгөөд улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулах ад 60 хувиар буураад байна. Согтууруулах уддаа үйлдвэрлэийн зах зээлийн бүтцийг авч үзвэл 33% архи, 50% пиво, 15% спирт, 1% дарс эзэлж байна.

2008 онд архи үйлдвэрлэлт 2817.1 мян.л-ээр спирт үйлдвэрлэлт 1057.4 мян.л-ээр тус тус илүү үйлдвэрлэсэн байна. Исгэлтийн үйлдвэрийн салбарт олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтэрч, импорт орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэгдэж, үйлдвэрүүдийн дотоод хяналт сайжирч байна.

Ариутгаж савласан жимс, жимсгэний болон амин дэмт төрөл бүрийн ундаа жимсний өтгөрүүлсэн жүүс, эрдэсжүүлсэн цэвэр ус, жимс жимсгэний дарс, ликёр, коктейль, пиво зэрэг импортыг орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

3. Төрөөс дэмжиж буй бодлого

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үр ашигийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйг байгалийн таливаа эрсдлээс хамгаалах, хөдөөд хүмүүс тухтай ажиллаж амьдрах нөхцлийг улам бүр сайжруулахад

төр, иргэн, хуулийн этгээдийн, үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэхэд оршино.

1) Энэхүү бодлогын зорилго нь: эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чанар, хүртээмжийг, сайжруулахад чиглэнэ.

2) Төрөөс баримтлах энэхүү бодлогын зорилт нь: Хүнс, хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.

3) Хүнс, хөдөө, аж ахуйн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлага зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг төгөлдөржүүлэх бүхий л арга хэмжээг авахад энэхүү бодлогын үзэл санааг үндэслэл болгоно.

Хүнсний үйлдвэрлэлийн талаар:Хүнсний үйлдвэрлэлийн бодлого нь хүн амын эрэлт, хэрэгцээ,   хэрэглээний онцлог, түүхий эдийн нөөцд тулгуурлан уян хатан технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр биологийн идэвхтэй бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ бодлого нь дараах зориулалтаар хэрэгжинэ.

1. хүн амын хэрэгцээ, түүхий эдийн нөөцд түшиглэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологи бүхий хүнсний жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх

2. уламжлалт цагаан идээ хийхийн зэрэгцээ орон нутагт сүү хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах байгууламжийг бий болгож, хот суурин газарт боловсруулах үйлдвэрлэлийг   нэмэгдүүлэх

3. төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шар будаа, хошуу будаа, хөх тариа, вандуй, шош, эрдэнэшиш, наранцэцэг зэрэг зарим төрлийн   таримлыг бловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх,

4. хүний биеийн бичил   махбодийн дутлаас сэргийлэх, зохицуулах, үйлчилгээтэй, няраа, өсвөр насны хүүхдийн болон сувиллын хоол, тэжээл, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

5. баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мал, ургамлын гаралтай удамшлын өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавих зохицуулах

6. хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,

7. Хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож  лабораторийн  шинжилгээг олон улсын жишигт хүргэх

8. хот суурин газрын хүн амыг эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдал, бэлтгэгдсэн махаар хангаж, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, мах махан бүтээгдэхүүний боловсруулалтын чанрыг дэлхийн жишигт хүргэж, экспортыг нэмэгдүүлэх

9. стратегийн болон импорт орлох экспортын хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

10. амьтан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлж, сав баглаа боодлыг сайжруулж, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцлийг боловсронгуй болгох


4. Дотоод болон гадаад худалдааны өнөөгийн байдал

Дотоод худалдаа

Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнэээс хойш чөлөөт худалдаа хөгжих үндэс тавигдсан ба эдийн засагт гүйцэтгэх худалдааны салбарын үүрэг нэмэгдэж байна. 2009 оны эхний 12 сарын урьдчилсан байдлаар үйлчилгээний салбарын ДНБ-нд эзлэх хувийн жин 46.7 хувьд хүрсэн. Үүнээс дотоод худалдаа 12.2 хувийн жинтэй байна. Бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын нийт борлуулалт 2008оны гүйцэтгэлийн байдлаар 1278.2тэрбум төгрөг болж өмнөх онынхоос 22.0хувиар буурсан байна.

Бөөний худалдаа

Жижиглэнгийн худалдаа

2007

626

433,7

2008

1050,3

587,7

2009

871,8

406,5

Жилийн 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10.0гаруй хувийг, нийт борлуулалтын орлогын 90.0гаруй хувийг эзэлж байна.

Нийт борлуулалтын 68.2 хувийг бөөний худалдаа, 31.2 хувийг жижиглэнгийн худалдаа эзэлж байна. Бөөний болон жижиглэнгийн худалдааны нийт борлуулалтын 87.6 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод ноогдож байна.


Гадаад худалдаа

Импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний нэр 

2005

2006

2007

2008

Улаан буудай

97475,1

102167,6

96949,7

175125,8

Арвай

12

285,1

131,2

1143

Овъёос

894,5

885,6

1444,5

2303,3

Бусад үр тариа

8824,2

7521,9

5869,6

4189,2

Төмс

40985,7

35609,5

30170,2

35445,8

Улаан лооль

1457,1

1859,8

2337,7

5669,7

Сонгино, сармис

5497,2

4272,8

1936,8

14358,9

Байцаа

9657,4

10325,2

12973,4

20521

Лууван

1110,2

646,7

5487,2

5744,1

Өргөст хэмх

697

1128,5

1832,9

4237,8

Тарвас гуа, хулуу

4279,9

3499,3

3079,1

4510,5

Бусад ногоо

298,1

630,2

1001,6

1429,2


5. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгчийн судалгаа

Хэрэглэгчийн судалгаа

Зорилго: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэглээг тодорхойлох

1. Та болон танай гэр бүл хүнсэндээ өдөр тутам ногоо хэрэглэдэг үү?


a. Байнга хэрэглэдэг

b. Хааяа

c. Хэрэглэдэггүй


2. Та болон танай гэр бүлийнхэн голчлон ямар мах хүнсэндээ хэрэглэдэг вэ?


a. Үхэр

b. Адуу

c. Хонь

d. Ямаа

e. Бусад


3. Та болон танай гэр бүл ямар гурил хэрэглэдэг вэ?


a. Алтан тариа ХХК

b. Улаанбаатар ХХК

c. Атар өргөө ХХК

d. Бусад


4. Та болон танай гэр бүл хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байдаг уу?


a. Хангалуун

b. Заримдаа

c. Хангалтгүй


5. Та болон танай гэр бүл хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас худалдан авдаг вэ?

a. Бөөний зах /Нарантуул, Хүчит шонхор, Далай ээж, Вокзал…/

b. Супер маркет /Номин, Замбалла, Миний дэлгүүр, Оргил…/

c. Хүнсний дэлгүүр

d. Бусад

6. Та өдөр тутмын хоол хүнснээсээ илчлэг чанарыг авч чаддаг уу?


a. Чаддаг

b. Чаддаггүй


7. Таны нас


a. 18-30

b. 31-45

c. 46-с дээш


8. Таны хүйс


a. Эмэгтэй

b. Эрэгтэй


9. Танай гэр бүлийн сарын дундаж орлого


a. 108.000¥ хүртэл

b. 109.000-260.000¥


c. 270.000-400.000¥

d. 410.000¥-дээш


Судалгаанд хамрагдсан танд баярлалаа

Танд ажлын өндөр амжилт хүсье

Хэрэглэчийн судалгааны боловсруулалт /SPSS/

Судалгааг Хотын А бүс болон Төв номын сан, Багшийн дээд орчмыг хамруулсан бөгөөд судалгаанд нийт 30 хэрэглэгч оролцсон.

1. Та болон танай гэр бүл хүнсэндээ өдөр тутам ногоо хэрэглэдэг үү?


a. Байнга хэрэглэдэг

b. Хааяа

c. Хэрэглэдэггүй


Тоо

Хувь

Байнга хэрэглэдэг

23

76.66

Хааяа

5

16.66

Хэрэглэдэггүй

2

6.66

Нийт

30

100


2. Та болон танай гэр бүлийнхэн голчлон ямар мах хүнсэндээ хэрэглэдэг вэ?


a. Үхэр

b. Адуу

c. Хонь

d. Ямаа

e. Бусад



Тоо

Хувь

Үхэр

11

36.67

Адуу

5

16.67

Хонь

13

43.33

Ямаа

1

3.33

Бусад

0

0

Нийт

30

100


3. Та болон танай гэр бүл ямар гурил хэрэглэдэг вэ?


a. Алтан тариа ХХК

b. Улаанбаатар ХХК

c. Атар өргөө ХХК

d. Бусад


Тоо

Хувь

Алтан тариа

14

46.67

Улаанбаатар

9

30.00

Атар өргөө

7

23.33

Бусад

0

0.00

Нийт

30

100


4. Та болон танай гэр бүл хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байдаг уу?


a. Хангалуун

b. Заримдаа

c. Хангалтгүй


Тоо

Хувь

Хангалуун

9

30.00

Заримдаа

3

10.00

Хангалтгүй

18

60.00

Нийт

30

100


5. Та болон танай гэр бүл хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас худалдан авдаг вэ?

a. Бөөний зах /Нарантуул, Хүчит шонхор, Далай ээж, Вокзал…/

b. Супер маркет /Номин, Замбалла, Миний дэлгүүр, Оргил…/

c. Хүнсний дэлгүүр

d. Бусад


Тоо

Хувь

Бөөний зах

14

46.67

Супер маркет

3

10.00

Хүнсний дэлгүүр

10

33.33

Бусад

3

10.00

Нийт

30

100


6. Та өдөр тутмын хоол хүнснээсээ илчлэг чанарыг авч чаддаг уу?


a. Чаддаг

b. Чаддаггүй


Тоо

Хувь

Чаддаг

8

26.67

Чаддаггүй

22

73.33

Нийт

30

100

7. Таны нас


a. 18-30

b. 31-45

c. 46-с дээш


Тоо

Хувь

18-30

13

43.33

31-45

15

50.00

46-с дээш

2

6.67

Нийт

30

100


8. Таны хүйс


a. Эмэгтэй

b. Эрэгтэй


Тоо

Хувь

Эмэгтэй

19

63.33

Эрэгтэй

11

36.67

Нийт

30

100


9. Танай гэр бүлийн сарын дундаж орлого


a. 108.000¥ хүртэл

b. 109.000-260.000¥

c. 270.000-400.000¥

d. 410.000¥-дээш


Тоо

Хувь

108.000¥ хүртэл

0

0

109.000-260.000¥

9

30

270.000-400.000¥

12

40

410.000¥-дээш

9

30

Нийт

30

100



6. Судалгааны дүгнэлт, зөвлөмж

Судалгааг 2010 оны 04 сарын 01- 2010 оны 04 сарын 15-ний хооронд хэрэглэгчдээс санамсаргүй түүврээр асуулгын болон анкетын аргаар авлаа.

Хэрэглэгчийн судалгааны ерөнхий байдлаас харахад судалгаанд 50% нь 35-41 насны 63.3% нь эмэгтэй, 36.7% нь эрэгтэй хэрэглэгчид судалгаанд хамрагдлаа. Тэдний сарын дундаж орлогыг нь авч үзвэл 270 000- 400 000 төгрөгийн дундаж орлоготой байна. хэрэглэгчид хүнсэндээ өдөр тутам хүнсний төрөл бүрийн ногоог хэрэглэдэг хэдий ч бүтээгдэхүүнээс авах илчлэг чанарыг бүрэн дүүрэн авч чаддаггүй нь судалгаанаас харагдаж байна. Хэрэглэгчид голдуу хүнсэндээ хонь үхрийн мах, Алтантариа ХХК, Улаанбаатар ХХК-ий гурилыг бөөний төв болох захууд, хүнсний дэлгүүрээс худалдан авч хүнсэндээ хэрэглэж байна. Дээрх судалгаанаас дүгнэхэд хэрэглэгчид хүнсэндээ эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх сонирхол их байдаг боловч бүтээгдэхүүний илчлэг чанар олдоц нь муу байдагаас хэрэглэж чалахгүйд хүрч улмаар импортийн барааг хэрэглэх нөхцөл байдал үүсдэг байна. Бид эх орны хүнсний бүтээгдэхүүнийг сэтгэл хангалуун хэрэглэхийн тулд бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Ингэснээр зөвхөн улсынхаа хэрэглээг хангаад зогсохгүй гадагшаа бүтээгдэхүүнээ төрөл бүрээр нь экспортлох өргөн боломж манай улсад байна.


7. Хүнсний үйлдвэрлэлтэнд эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын нөлөөлөл

Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт гурван хувь байхад Баруун, Зүүн бүсэд энэ үзүүлэлт зөвхөн 0,2 хувь, Төвийн бүсэд 0,4 хувь, Хангайн бүсэд 1,3 хувь байв. Энэ хугацаанд манай улсын нийт хүн амын жилийн дундаж өсөлт 1,4 хувь байсантай харьцуулж үзвэл Баруун, Зүүн, Хангайн, Төвийн бүсэд энэ үзүүлэлт улсын дунджаас үлэмж бага байгаа нь тодорхой байна. Хэрэв энэ хугацаанд хүн амын ердийн цэвэр өсөлт улсын хэмжээнд бараг 2 дахин буурсны дотор Улаанбаатар хотод 59,2 хувиар, Хангайн бүсэд 52,2 хувиар, Зүүн бүсэд 51 хувиар, Төвийн бүсэд 50,5 хувиар, Баруун бүсэд 32,6 хувиар тус тус буурсныг тооцвол Улаанбаатар хотын хүн амын жилийн дундаж өсөлт харьцангуй өндөр (гурван хувь) байхад нөлөөлсөн гол хүчин зүйл нь шилжих хөдөлгөөнөөс үүдэлтэй механик өсөлт мөн гэж дүгнэж болох юм. Өөрөөр хэлбэл, бүс нутгуудаас Улаанбаатар хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн хэт өндөр, хэвийн бус байна.

Бүс нутгуудын хооронд ажилгүйдлийн түвшний ялгаа их байна. Жишээлбэл, ажилгүйдлийн түвшин Хангайн бүсэд Төвийн бүсийн энэ үзүүлэлтээс 34.0 хувиар, Баруун бүсийн энэ үзүүлэлтээс 6.4 хувиар, Зүүн бүсийн энэ үзүүлэлтээс 4.3 хувиар, Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс 57.4 хувиар, улсын дунджаас 27.7 хувиар өндөр байна. Мөн ажилгүйдлийн түвшин улсын дунджаас Зүүн бүсэд 32.4 хувиар, Баруун бүсэд 29.4 хувиар өндөр байгаа юм. Үүний зэрэгцээ манай эдийн засгийн 4 макро бүс тус бүрийн ажилгүйдлийн түвшин Улаанбаатар хотын энэ үзүүлэлтээс нэлээд өндөр байна
Эл байдал нь бүс нутгуудад ядуурал өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм.

Амьжиргааны түвшний түүвэр судалгаанаас (1998 он) үзэхэд манай улсад 1998 оны байдлаар 849,8 мянган ядуу хүн байсны 221,6 мянга буюу 25,7хувь нь Улаанбаатар хотод, 271,8 мянга буюу 31,5 хувь нь аймгийн төв, томоохон суурин газруудад, 369,9 мянга буюу 42,8 хувь нь хөдөөд ногдож байна гэсэн дүн гарчээ. Эндээс тус улсын нийт ядуу хүн амын 70 гаруй хувь нь Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүсэд, өөрөөр хэлбэл эдийн засгийн 4 макро бүсэд ногдож байна гэсэн дүгнэлтийг хийж болно.

Үүний дээр 1995 онтой харьцуулахад 1998 онд ядуу хүн амын хамралтын хүрээ Улаанбаатар хотод буурч, бусад хот суурин газарт (аймгуудын төв г.м) өссөн болон 2000 онд явуулсан “Амьжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлэх” судалгаанд оролцогчид “Хөдөө орон нутгийн бараг бүх газарт дундаж түвшний өрхүүд ядуурлаас гарах бус харин түүнд өртөгдөн, ядуу болон нэн ядуу өрхийн тоог нэмэгдүүлж байгаа” гэж үзсэнээс харахад бүс нутгуудын түвшинд ядуурлыг бууруулах шаардлага их байгаа нь тодорхой харагдана.


8. Ерөнхий дүгнэлт

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хүн амыг хүнснээс үүдэлтэй эрсдэлд учруулахгүй байхад чиглэндсэг эрүүд мэндэд тустай хүнс хэмээх шинэ үзэл баримтлал бий болж, үүнтэй уялдан хүнсний салбарт хөгжлийн шинэ эрин үе эрж байна. Орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг, хөдөлмөрын орчин нөхцөл огцом өөрчлөгдөж буйг харгалзан биологийн идэвхитэй хүнс, баяжуулсан хүнс, зохицуулах үйлчилгээтэй хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн, хэмээх шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болж, хэрэглээ нь өргөжин тэлсээр байна. Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дэлхийн улс орнууд бодлогын хувьд янз бүрээр дэмжиж, төрийн зохицуулалтын олон янзын арга хэрэгслийг хэрэглэх нь чухал шаардлагатай байна.

Олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал буюу хүнсний хангамжийн баталгаат байдал гэдэгт хүнсний хангамж, хүртээмж, хүнс худалдан авах чадвар, хэрэглээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл аюулгүй байдлыг хамарсан өргөн хүрээтэй цогц ойлголт учраас түүнийг хангахад хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, хоол тэжээл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, эдийн засаг байгаль орчин, зэрэг олон талын нэгдсэн оролцоо, хамтын ажиллагаа судлах нь хүнсний салбарын нэн шаардлагатай асуудал болоод байгаа болоод байгаа билээ.

2009 оны тариалалтын бэлтгэлийг эртнээс хангах, шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй үзүүлж, стратегийн нөөцөд буудай хүлээн авах агуулах саваа эртнээс бэлтгэх, малын тэжээлийн таримлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, улмаар мах, сүүний хэрэгцээг хангахаар аяны хүрээг тэлж, өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж, тууштай хэрэгжүүлэхийг ХХААХҮЯ онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Мөн төв, суурин газруудад хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг сайжруулах, зоорь, агуулахын аж ахуйн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг 2009 онд шийдвэрлэхийн хажуугаар алслагдсан бүсүүдэд нутгийн уламжлалт технологид тулгуурлан газар тариаланг хөгжүүлэх замаар хүнсний хангамжийг сайжруулахад санаачлага гарган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон боловч төдийлөн амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь билээ.

Сүүлийн 3 жилийн байдлаар хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нарийн боовноос бусад бүх нэр төрөл дээр буурсан байгаагийн дотор гурил 3.3 дахин, ундаа 7 дахин буурсан байна. Харин мах боловсруулах 2 үйлдвэр 300 гаруй бод, 6000 гаруй бог нядалж нөөцийн мах бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ.


9. Ашигласан ном зүй

Ном зүй

1. Монгол улсын хүнсний салбар 2010 он

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам

2. Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй 2008 он

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам

3. Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй 2009 он

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам

4. Статистикийн эмхэтгэл 2008 он

Монголын Статистикийн хороо

5. Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй салбарын өнөөгийн байдал

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам 2009 он

6. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн актуудын эмхтгэл-1,2

Хүнс, хөдөө аж ахуйн яам 2009 он

Web site

1. www.mofa.gov.mn

2. www.nso.mn

3. www.ub.statis.gov.mn

4. www.red-mongolia.mn


10. Хавсралт

Импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний нэр

Үйлдвэрлэлт

Цэвэр импорт/импорт-экспорт/

2005

2006

2007

2008

2005

2006

2007

2008

Улаан буудай

73484,7

127756,5

109559,8

209829,9

97475,1

102167,6

96949,7

175125,8

Арвай

1016

8282,4

3908,4

1394,3

12

285,1

131,2

1143

Овъёос

494,1

1845,1

1020,4

1177,7

894,5

885,6

1444,5

2303,3

Бусад үр тариа

473,7

688

289,6

492,2

8824,2

7521,9

5869,6

4189,2

Төмс

82841,4

109069,9

114490,4

134772,8

40985,7

35609,5

30170,2

35445,8

Улаан лооль

1844,7

2336,3

2420,6

2805,3

1457,1

1859,8

2337,7

5669,7

Сонгино, сармис

2930,5

2880,5

3663,2

4221,5

5497,2

4272,8

1936,8

14358,9

Байцаа

14861,1

18453,9

20563,3

19327,7

9657,4

10325,2

12973,4

20521

Лууван

35684,5

36563,1

38915,7

39472,1

1110,2

646,7

5487,2

5744,1

Өргөст хэмх

2429,7

2996,2

2881,2

2845

697

1128,5

1832,9

4237,8

Тарвас гуа, хулуу

4702,5

4501,4

5343,3

6510

4279,9

3499,3

3079,1

4510,5

Бусад ногоо

1622,6

2736,2

2710,2

3360,5

298,1

630,2

1001,6

1429,2

үргэлжлэл...

Бүтээгдэхүүний нэр

Нийт хэрэглээ /үйлдвэрлэл+Цэвэр импорт/

Үйлдвэрэлэл /нийт хэрэглээ %

2005

2006

2007

2008

2005

2006

2007

2008

Улаан буудай

170959,8

229924,1

206509,5

384955,7

43

55,6

54,4

54,6

Арвай

1028

8567,5

4039,6

2537,3

98,8

96,7

96,8

55,6

Овъёос

1388,6

2730,7

2464,9

3481

35,6

67,6

42,4

33,6

Бусад үр тариа

9297,9

8209,9

6159,2

4681,4

5,1

8,4

7,7

10,5

Төмс

123827,1

144679,4

144660,6

170218,6

66,9

75,4

79,1

79,2

Улаан лооль

3301,8

4196,1

4758,3

8505

55,9

55,7

50,9

33

Сонгино, сармис

8427,7

7153,3

5600

18580,4

34,8

40,3

65,4

22,7

Байцаа

24518,5

28779,1

33536,7

39848,7

60,6

64,1

61,3

48,5

Лууван

36794,7

37209,8

44402,9

45216,2

97

98,3

87,6

87,3

Өргөст хэмх

3126,7

4097,7

4714,1

7082,8

77,7

72,5

61,1

40,2

Тарвас гуа, хулуу

8982,4

8000,7

8422,4

11020,5

52,4

56,3

63,4

59,1

Бусад ногоо

1920,7

3366,4

3711,8

4789,7

84,5

81,3

73,1

70,2


Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

/сая төг, оны үнээр/

Салбар

2004

2005

2006

2007

2008

Бүгд

595731,0

851704,1

981810,6

1297524,8

1608375,0

Мал аж ахуй

491785,3

788477,4

834477,4

1124804,3

1352959,1

Газар тариалан

103945,7

113226,7

147333,7

172720,5

225415,9


Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мян.төг

Бүтээгдэхүүн

2004

2005

2006

2007

2008

Мах, нядалгааны жингээр Үүнээс:

195,2

183,9

170,7

191,2

223,1

Үхэр

53,8

45,3

44,2

46,8

54,2

Хонь, ямааны

96,2

93,4

88,4

102,8

122

Гахай

0,2

0,2

0,2

0,3

0,3

Арьс, шир, мян.шир Үүнээс:

6655,2

6927,1

6374

7218,4

9883,6

Адуу

317,9

328

273,2

287,9

377,2

Үхэр

462,2

404,3

383,8

379,9

505

Хонь

3243,4

3038,3

2935,6

3519*,7

4380,7

Ямаа

2445,1

2793,4

2455,4

2797,5

3826,8

Хонины ноос

13,4

14,2

15,8

18,2

20,8

Ноолуур

3,2

3,7

4

4,9

5,8

Сүү

406,3

425,9

450,1

465,6

457,4

Өндөг, сая. ш

16

21,3

19

46,2

47,9

Үр тариа

138,4

75,5

138,6

114,8

212,9

Буудай

135,6

73,5

127,8

109,6

209,8

Төмс

80,2

82,8

109,1

114,5

134,8

Хүнсний ногоо

Үүнээс:

49,2

64,1

70,4

76,4

78,9

Байцаа

13,8

14,9

18,5

20,6

19,3

Манжин

11,8

14,7

14,8

16,4

16,3

Лууван

12,8

20,9

21,8

22,5

23,2

Сонгино

1,7

2,8

3

3,4

3,9

Өргөст хэмх

2

2,4

2,9

2,9

2,8

Улаан лооль

1,8

2,3

2,4

2,8

Тарвас, гуатан

4,7

4,5

5,3

2,5

Бусад

1,6

2,7

2,7

7,4


Нэг хүнд ноогдох хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүн, кг

Бүтээгдэхүүн

2004

2005

2006

2007

2008

Мах, нядалгааны жингээр

77,5

72,2

66,2

73,1

83,9

Сүү

161,3

167,2

174,6

178,1

172

Өндөг, шир

6,4

8,4

7,4

17,7

18

Үр тариа

55

29,6

53,8

43,9

80,1

Төмс

31,8

32,5

42,3

43,8

50,7

Хүнсний ногоо

19,5

25,2

27,3

29,2

29,7

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Duk (зочин)

bayarlalaa ene medeelel tani mash ih hereg bolloo. blogoo usguu sain hugjuuleerei

chinbaa (зочин)

wow. goe medeelel bna... bayarlalaa

uranjargal (зочин)

medeeelel haigaad ih zowdog bj dee. olon hund tuslaarai dargaa

erdenee (зочин)

bayarlalaa.heregtei yum bn shuuu

aso (зочин)

sain uu? nzn say l unshlaa heregtei medeelluud bn shuu. huns uildverlel, yalanguya ulaanbuudaitai holbootoi medeellud baival oruulj ugch tuslaarai. bayarlalaa. Amjilt husey

Denluu

Экспортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байвал оруулж өгч болох уу? Мөн удамшлын өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнд тавих зохицуулалтын талаар дурдсан байна, энэ тухайгаа дэлгэрэнгүй танилцуулвал их талархах байна, эсвэл мэдээлэл авч болох эх сурвалжийг зөвлөж болох уу? Баярлалаа.

katya (зочин)

minii nz vneheer bvteelch shvv nzn chamaar vrgelj baharhaj ywdag shvv
chamd amjilt hvsie
oshoo ilvv heregtei zvil oruulaarai

Shuree (зочин)

hi my huurhun nz bas iim blog neetsen yumu? nzn say l uzlee. za amjilt husey. Tanil medeelel baihaar n gaihlaa shoo

bayartuya (зочин)

sainuu burnee minii duugiin surlaga undur uu Shuree katya bugdeeree sainuu tanai angiinhan sainuu egch n medeelel haigaad neteer yvj baital chinihru orchhloo egch n tsagaan budaa importoor oruulj ireh deer Business Process analysis hiih geed medeelel haigaad suujina egch n neeree Ubdee irchhsen bgaa shdee bugded n mend hurgeerei surlagiin ondor amjilt husey

burenzaya (зочин)

bayarlalaa. bayartuya egchdee ajliin amjilt husie

shine suraltsagch (зочин)

Hi., bayarlalaa medeelel ni uneheer ihi taalagdlaa.., sudalgaa hiih, tuluwluguu gargah geh zeregt haanaas herhen yaj suuri medeelel tsugluulj oldiin bol oo bi bur netees haigad ch dorwitoi medeelel olj chadahguiin.., ta delgerengui medeelliig ugch boloh uu???

Burenzaya (зочин)

Aliwaa negen sudalgaanii belen material oldono gj bhgui ee...
Sudalgaag hiihiin tuld olon medeelel tsugluulj tuuniigee heregtei geseniig n awch haritsuulj bj chinii haigaad bga zuil chin bii bolno doo...

МандаХ (зочин)

МАШ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БОЛОВЧ ДҮН ТООН СТАТИСТИК НЬ ЯМАР НЭГ НЭГЖ БОЛХООР ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА. ТН КГ % ГЭВЭЛ ИХ ОЫЛГОМЖТОЙ БАС ХЭРЭГТЭЫ БАЙХ БОЛОВУУ

Бүрэнзаяа (зочин)

Нэгж дүнг хүснэгтийн нэрний ард бичсэн байгаа...

Бүрэнзаяа (зочин)

хүснэгтийн нэрний хажууд нэгжүүдийг байршуулсан...

oyunaa (зочин)

ih sain sudalsan sain medeelel bna nadad chihrin talaar medeelel mash ih heregtei bna haanaas yaj olj avah be heleed ogooch mini EMAILhayg batzorig_happy oldvol yvuulaach

Ariunaa (зочин)

Sain uu ma nz.nz n say l blogiig n olj unshlaaa. oruulsan toon medeelel n nadad ih heregtei yum bn.nzdaa amjilt husiy ulam ihiig hgeerei.uragshaaa

bataa (зочин)

Hi.,bayralla medeelel vneheer ih taalagdla ih heregtei materal bna. delhii niitiin hongon hvnsnii vildweriin onoogiin tolow baidliin talaarhi medeelel bwal niitleech.

отгоо (зочин)

сайн байна уу би хүнсний үйлдвэрлэлээр шинээр компани байгуулж ажиллах эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ салбарын мэдээлэл судалгаа надад тун чухал хэрэгтэй болоод байна тиймээс танд 2012 оны байдлаар судалж олж мэдсэн мэдээллээсээ бидэнтэй хуваалцаач би танд емэйлээ үлдээе тантай холбогдоно гэдэгт найдаж байна
Энэ судалгааны бүтээл тань их таалагдлаа

гэрэлээ (зочин)

сайн уу надад мах махан бүтээгдэхүүний сав баглаа боодлын дэлэнгэрэнгүй зураг хэрэгтэй бна байвал нийтлээрэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)